Wednesday, May 11, 2016

Хамес Родригесын ханш унажээ

Хамес Родригесын ханш унажээ

48 минутын өмнө

Испанийн Эзэн хааны багийн хагас хамгаалагч Хамес Родригес энэ зун багаа орхих нь тодорхой болжээ. Мадридын "Реал" багийн удирдлагууд колумб залууг зарах шийдвэрийг хэдийнээ гаргасан байна.

Хамесыг Лондоны "Арсенал" болон "Манчестер Сити" багууд сонирхож буй ч 2014 онд "Монако" багт "Реал"-ын төлсөн 80 сая еврогоос нэлээдгүй доогуур үнийг санал болгож байгаа аж.

Хэдэн сарын өмнө Турины "Ювэнтус" баг Хамесыг авахын тулд "Реал"-д 40-50 сая евро санал болгосон тухай мэдээлэл гарч байсан.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment