Орландо Блум, Кэти Перри нар хамтдаа хэвээр
10 минутын өмнө

Асуудал ард хоцорчээ. Орландо Блум сүүлийн дөрвөн сарын туршид үерхсэн дуучин Кэти Перриг Америкийн залуу дуучин Селена Гомесоор сольсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Холливудын гоонь эр нэгэн шөнийн клубт залуу дуучин бүсгүйтэй хамт байсны эцэст хаашаа ч юм цугтаа одсон гэдэг. Хэвлэлийнхэн үүнийг шүүрч аваад дуулиан дэгдээсэн ч Кэти үүнийг санаатай явуулга хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл одоо Кэти бүсгүй сандралд орох ямар ч шаардлагагүй байсан гэдэг нь тодорхой болов. Уржигдар дуучин бүсгүй болон "Карибын тэнгисийн далайн дээрэмчид" киноны од залуу хоёрыг Каннд явж байхад нь зургийг нь авчээ.
Тэд Оросын тэрбумтан Роман Абрамовичийн мэдэлд байдаг Eclipse тансаг хөлөг онгоц дээр өглөөний цай уунгаа үнсэлцэж суусан гэнэ. Уг завь өдгөө Францын Канн хотын эрэг орчимд зангуугаа хаяад байгаа юм. Оросын олигарх эр уг завиа нэг хоногийн 175 мянган долларын үнээр түрээсэлдэг билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment