Monday, May 16, 2016

Нийслэл ногоон төсөл хэрэгжүүлэгчдээ урамшуулна

Нийслэл ногоон төсөл хэрэгжүүлэгчдээ урамшуулна

24 минутын өмнө


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай" захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталсан байна.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, ногоон төсөл хэрэгжүүлэгчид олгох гэрчилгээний загварыг баталлаа.

Зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг  даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд тус журмыг хэрэгжүүлэхэд холбогдох зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгуулан зарцуулж байхыг түүнд үүрэг болгосон байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment