Tuesday, May 17, 2016

Бруклин Бекхэм Хлой Морец нар “гэрэлд цохиулав”

Бруклин Бекхэм Хлой Морец нар "гэрэлд цохиулав"

2 минутын өмнө


Удаан хугацаанд хов живний бай болсон 17 настай Бруклин Бекхэм болон 19-тэй Хлой Морец нар хамтдаа олны өмнө гарч элдэв ярианд цэг тавьжээ.

Тэд Хлойгийн тоглосон "Хөршүүд-2" киноны нээлтэд хамтдаа ирсэн байна. Зураглаач, гэрэл зурагчдын дуран авайн өмнө тун ч даруухан хэрнээ итгэлтэйхэн байжээ.

Эгчмэд бүсгүй Морец Бруклинтэй амрагийн харьцаатай гэдгээ дөнгөж долоо хоногийн өмнө телевизийн хөтлөгч Энди Коэнд ам алдсан билээ.
"Дотно харьцаагаа нууц биш болгочихвол хүмүүс бид хоёрыг тоохоо болих байх хэмээн найдаж байна" гэж жүжигчин бүсгүй өгүүлсэн юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment