Tuesday, May 10, 2016

Богд уулын арын зам гэрэлтүүлэгтэй болно

Богд уулын арын зам гэрэлтүүлэгтэй болно

51 минутын өмнө


Богд уулын арын 7.1 км автозамд нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийхээр болжээ. Энэхүү ажлыг хийх "ДМТМ" ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4 км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах аж. Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм.

Гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудууг эхний хоёр км-т ухаж, шонгийн суурийг бэлэн болгожээ. Харин "Гэгээн цайдам" ХХК нь Баянзүрхийн товчоо талаас эхлэн 270 ширхэг шонгийн суурь суулгаж, цахилгааны тэжээлийн агаарын шугамыг татаж дуусгажээ. Эхний нэг км-т гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудуу ухаж тэжээлийн кабелийг татаад байна. Мөн Богд уулын арын замд 32 метр туузан хашлагыг шинэчлэн сольж, бетонон түмбэ шинээр суулгажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment