ИЗНН-ынхан Ерөнхийлөгчид учирлав
1 минутын өмнө

Сонгуулийн ерөнхий хорооноос Иргэний зориг ногоон намыг ирэх сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргаж, тус намын хувьд АН-ыг дэмжиж ажиллана гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй гишүүд нь СЕХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандахаа мэдэгдсэн.
ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжгүй гэж үзсэн шалтгаанаа СЕХ "Намын баримт бичгээ дутуу ирүүлсэн. С.Оюун даргын гарын үсгийг хуурамчаар зурсан хууль зөрчсөн үйлдэл гаргасан" хэмээн тайлбарлаж байгаа.
Тэгвэл өөрсдөд нь шударга бус хандсан, мөн ирэх сонгуульд намаа төлөөлж оролцох боломжтой гэж үзсэн тус намынхан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал илгээсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment