Хүний бараа авч яваад баривчлагджээ
44 минутын өмнө

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын иргэн Х Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын нутаг руу нэвтрэхдээ хүний дайсан бараа авч гарчээ. Улмаар Эрээн хот руу хөлсний автобусаар явах замд нь тус улсын цагдаагийн байгууллагаас шалгаж, хар тамхи зөөвөрлөж явсан хэмээн баривчилсан байна.
Монгол улсын иргэн А "We Chat" сошиал сүлжээгээр "Өчигдөр намайг хилээр гарч байхад нэг жаахан охин баривчлагдсан. Учир нь тэр охин хүний дайсан бараа авч явсан. Цагдаа нар бүчээд авсан. Их өрөвдмөөр санагдсан. Түүний хомрогод автобусанд явж байсан хүмүүс болон жолооч нарыг байцаасан" гэжээ.
Энэхүү хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд "Манай дээр сүүлийн нэг сарын хугацаанд ийм хэргийн талаар мэдээлэл ирээгүй байна. Харин хар тамхи хэрэглэсэн буюу биедээ авч явж байгаад саатуулагдсан гэх мэдээлэл ирсэн.Он гарсаар есөн иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр баривчлагдсан.
Эдгээрээс дийлэнхи нь БНХАУ-д байгаа. Монгол улсын 33 иргэн гадаадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаагаас 25 нь БНХАУ-д ял эдэлж байна. Консулын зүгээс энэ төрлийн гэмт хэргийн ялтануудыг ялтан шилжүүлэх гэрээгээр эх оронд нь авчрах боломж байдаггүй" гэлээ. Иймээс иргэд хилээр гарахдаа бусдын дайвар бараа, ачаа тээшийг авч явахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment