Wednesday, May 11, 2016

Хүчирхийлэгчдийн дийлэнх нь хамаатан саднууд байдаг

Хүчирхийлэгчдийн дийлэнх нь хамаатан саднууд байдаг

30 минутын өмнө

Манай улсад бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг олноор гарч байна. Өнгөрсөн 2010 онд 12 охин хүчингийн хэргийн хохирогч болсноос тав нь 10-12 насны охидууд байсан. 2011 онд энэ тоо нэмэгдэн 22 болжээ. Тэдний 13 нь насанд хүрээгүй.

2012 онд 12 охин хүчирхийлэлд өртсөний хагас нь мөн л насанд хүрээгүй байсан. Харин 2013 онд 15 хэрэг гарснаас хоёр нь 5-7 насны охидыг хүчирхийлсэн байсан. 2014 онд хүчингийн гэмт хэрэг 301 гарсанаас 8-17 насны 115 охин хүчиндүүлсэн гэх тоон мэдээ байна.

Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Гүнж төв"-өөс хийсэн судалгаагаар хүчирхийлэлд өртсөн охидын 56.7% - ураг төрлийн 29.7% - болзооны 13.6% - гудамжинд хүчиндүүлжээ.

Иймээс 2016 оноос эхлэн жил бүрийн ТАВДУГААР САР-ыг Монгол улсад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар болгон зарлаж байгаа бөгөөд жил бүр бэлгийн хүчирхийллийн аль нэг төрөлд төвлөрөн олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой аж. Үүний хүрээнд  бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан "Бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажиллах арга зүй, сэтгэлзүйн онцлог, хууль эрхзүйн орчин" сэдэвт шууд хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулахаар болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment