С.Баярцогтын нэрний асуудлаар Хятадын Элчинд ханджээ
1 минутын өмнө

Сүүлийн өдрүүдэд ихээхэн шуугиан тариад байгаа оффшор данстай иргэдийн дотор С.Баярцогтын нэр байгаагаар зогсохгүй Leo Shiu гэдэг хятад нэрээр байна гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. 2014 онд тэрбээр Британийн Виржинийн аралд нууц оффшор компани байгуулж, Швейцарын банкинд мөнгөө хадгалуулж байсан нь ил болсон билээ. Ингээд зогсохгүй өөрийгөө хятадын монгол хэмээн банкны мэдээлэлд бичсэн гэгдэж, нийгмийн зүгээс асар хүчтэй шүүмжлэлд өртөөд байсан.
Тэгвэл энэ удаа түүнд дахин нэг хятад нэртэй холбоотой асуудал гарч ирээд байна. Үүнийг нь тодорхой болгохоор "Дархан Монгол, ногоон нэгдэл" ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Даш БНХАУ-ын ЭСЯ-нд ханджээ.
Тэрбээр албан бичигтээ хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй байх үүднээс төрийн өндөр дээд албан тушаалтан С.Баярцогт үнэхээр тус улсын иргэншилтэй исэх, Leo Shiu гэх нэртэй ямар холбоотой эсэхийг тодруулж өгөхийг хүсчээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment