Monday, May 16, 2016

Сурагчид “зэвсэглэнэ”

Сурагчид "зэвсэглэнэ"

53 минутын өмнө


Америкийн Умард Каролина мужийн Роуэн тойргийн сургуулиуд нэгэн шинэ журмыг батлуулжээ. Түүгээр бол сурагчид биеэ хамгаалах зорилгоор биедээ нулимс асгаруулагч хийн баллон авч явах юм. Энэ шинэ дүрэм журам ирэх намар эхлэх хичээлийн шинэ жилээс мөрдөгдөнө. Нулимс асгаруулагчийг дунд сургуулийн сурагчид биеэ хамгаалах зорилгоор ашиглах болно.

Ялангуяа охидод энэ хэрэгсэл тустай гэнэ. Тэд сургуулийн бие засах газар руу ороод хүйс нь тодорхойгүй хүнтэй нүүр тулгарвал шууд хий цацах эрхтэй аж. Гэхдээ энэ дүрэм журмаас үүдэж сөрөг үр дагаврууд гарах магадлалтай гэдгийг эрх баригчид үгүйсгэхгүй байгаа юм. Уг хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй тохиолдолд сурагчид хатуу шийтгэл амсах болно. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment