Monday, May 16, 2016

Утасныхаа хойноос ”угаадас руу” үсэрчээ

Утасныхаа хойноос "угаадас руу" үсэрчээ

9 минутын өмнө


Венецийн цагдаа нар ухаалаг гар утсаа олж авахаар Их суваг руу гондола завь буюу урт нарийхан завин дээрээс үсэрч орхисон нэгэн аялагч бүсгүйг аварчээ. Тэр бүсгүй завин дээр суун аялж байх үеэрээ өөрөг зураг авах гээд утсаа санаандгүй сувагт унагаачихсан байна. Утсандаа харамссан бүсгүй хувцсаа тайчаад ус руу шунгасан ч сувгийн ёроолоос ухаалаг төхөөрөмжөө олж авах гэсэн оролдлогууд нь бүтэлгүйтсэн гэнэ. Арга буюу тэрбээр эрэг рүү сэлж очтол цагдаа нартай нүүр тулгарчээ.

Нэгэн гэрчийн хийсэн бичлэг Италийн нийгмийн сүлжээнд хит болсныг хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь, италичууд хэзээ ч суваг дотор сэлдэггүй юм. Сувгийн ус Европын хамгийн бохир усанд тооцогддог билээ. Тийшээгээ орон сууц болон гудамжнуудаас цэвэршүүлээгүй бүх бохир ус цутгадаг агаад эрдэмтдийн хийсэн шинжилгээгээр хүмүүний амь насанд маш аюултай олон тооны нянгууд, тэр дундаа А гепатитын вирус ихээр агуулагдаж буй нь тодорхой болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment