Wednesday, May 11, 2016

Дугаартайгаа өөр оператор руу шилжих үйлчилгээ энэ онд хэрэгжинэ

Дугаартайгаа өөр оператор руу шилжих үйлчилгээ энэ онд хэрэгжинэ

26 минутын өмнө


Долоо хоногийн лхагва гариг бүрт болдог "Шийдлийн цаг" уулзалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар оролцлоо.

2016 он технологийн болон хөгжлийн том шийдвэрүүдийг гаргах хариуцлагатай жил. Иймд энэ хоёр агентлагийн дарга нарт зарим үүрэг даалгавар өгөхөөр "Шийдлийн цаг"-т урьсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ. Үүрэн холбооны салбарт 4G үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийх учиртай. Нэг оператор компани туршилтаар хийж эхэлсэн. Бусад компаниуд ийм үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх гэж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодруулахад,

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа "Энэ үйлчилгээнд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ дагуу оны эхэнд гар утасны оператор дөрвөн компанид тусгай зөвшөөрлийг нь олгосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Юнител компани 4G үйлчилгээний туршилтын цацалтыг хийж эхэлсэн. Iphone утасны хувьд нэмж тохиргоо хийгдэх тул нэгдсэн зөвшөөрөл гаргахаар операторууд хамтарч ажиллаж байна. Зургадугаар сард багтаж Iphone хэрэглэгчдийн гар утасны тохиргоо хийгдэнэ. Мобиком компани энэ сард, бусад операторууд хоёрдугаар улиралд багтаж 4G үйлчилгээг нэвтрүүлнэ" гэлээ.

Гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгох үйлчилгээг иргэд сонирхон хүлээж буй. Үүнийг зохицуулах хууль батлагдсан. Хэрэгжилт нь ямар байгаа талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн "2014 оноос энэ ажлыг эхлүүлсэн. 2014 оны долдугаар сард УИХ-ын чуулганаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Оператор компаниудын удирдлагуудтай таван удаагийн уулзалт хийсэн гэлээ. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо энэ ажлыг гардан зохион байгуулахгүй бол хууль хэрэгжих боломж бага байна. Гэхдээ эн ондоо багтааж дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэв.

Улаанбаатарын гэр хорооллыг интернэтэд холбох ажил орхигдоод байна. Гэр хорооллын айл өрхөд интернэт хүргэхэд технологийн ямар шийдэл хэрэгтэй талаар ярилаа. Гэр хороололд интернэт хүргэх дэд бүтэц татах, 4G үйлчилгээгээр дамжуулж өндөр хурдны интернэт оруулахаар судалгаа хийж байгаа юм байна. 4G үйлчилгээг энэ оны гуравдугаар улиралд жигдрүүлэх, дугаартайгаа шилжих үйлчилгээг Харилцаа холбооны газар хариуцан ажиллаж энэ онд хэрэгжүүлэх, үндэсний роуминг үйлчилгээний туршилтыг тавдугаар сард хийж, энэ онд нэвтрүүлж эхлэх, хөдөөд интернэт ашиглах боломжтой болсонтой холбоотойгоор Монголын цахилгаан холбоо компани болон сүлжээ компаниудын марктингийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах, гэр хорооллын айл өрхүүдэд интернэт үйлчилгээг хүргэх, чанарыг сайжруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцууулан шийдвэрлүүлэхийг агентлагийн дарга нарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

1 comments:

  1. ВСЕ ПРОЧИТАЙТЕ НАСТОЯЩЕЕ ОТЗЫВ О том, КАК Я ПОЛУЧИЛ СВОЙ КРЕДИТ ОТ КОМПАНИИ LEGIT И ДОВЕРЕННОЙ КРЕДИТНОЙ СРЕДИ Меня зовут Kjerstin Lis, я искал кредит для погашения своих долгов, все, кого я встречал, мошенничали и брали свои деньги, пока я наконец не встретил мистера Бенджамина Брейл Ли Он смог дать мне кредит в размере 450 000 рублей. Он также помог другим моим коллегам. Я говорю как самый счастливый человек во всем мире сегодня, и я сказал себе, что любой кредитор, который спасает мою семью от нашей бедной ситуации, я скажу имя всему миру, и я так счастлив сказать, что моя семья вернулся навсегда, потому что я нуждался в кредите, чтобы начать свою жизнь заново, потому что я одинокая мама с 3 детьми, и весь мир, казалось, висел на мне, пока я не имел в виду, что БОГ послал кредитора, который изменил мою жизнь и член моей семьи, БОЖИЙ кредитор, мистер Бенджамин, он был Спасителем БОГом, посланным для спасения моей семьи, и сначала я подумал, что это будет невозможно, пока я не получу кредит, я пригласил его к себе в семью -все вечеринка, от которой он не отказался, и я посоветую всем, кто действительно нуждается в кредите, связаться с г-ном Бенджамином Брейлом Ли по электронной почте (lfdsloans@outlook.com), потому что он самый понимающий и добрый кредитор. когда-либо встречал с заботливым сердцем. Он не знает, что я делаю это, распространяя свою добрую волю ко мне, но я чувствую, что должен поделиться этим со всеми вами, чтобы освободить себя от мошенников, пожалуйста, остерегайтесь подделок и свяжитесь с правильной кредитной компанией. com или whatsapp + 1-989-394-3740. ,

    ReplyDelete