Monday, May 16, 2016

Мэрайя Кэри хатан хаан шиг аяглав

Мэрайя Кэри хатан хаан шиг аяглав

23 минутын өмнө


Өчигдөр орой дуучин Мэрайя Кэри Нью-Йорк хотод болсон GLAAD Awards ёслолын ажиллагаанд очиж оролцжээ. Женнифер Лоуренс, Лаверн Кокс зэрэг бусад алдартнуудаас ялгаатай нь Кэри уг арга хэмжээнд бараг нэг цаг хоцорч ирсэн байна. Энэ удаа ч гэсэн Австралийн тэрбумтны сүйт бүсгүй жинхэнэ хатан хаан шиг аашлахаар шийдсэн аж.

Кэри улаан хивсэн дээр түүнээс гадна өөр хэн ч алхахгүй тэр үеийг сонгосон бололтой. Бүх хүний анхаарал зөвхөн түүнд болон түүний сүйт эр Жэймс Пэкер нарт хандаасай гэж хүссэн нь мэдээж.

Мэрайя Кэри үүгээр сэтгэл нь ханалгүй гэрэл зурагчдыг загнаж эхэлжээ. Арай гайгүй гардаг талаасаа зургаа авахуулахыг хүссэн байна. Харин шагнал гардаж авах үеэрээ Кэри хайлсан тугалга шиг болчихсон, дэндүү эелдэг байсан аж. Тэрбээр "Намайг хайрлаж явдаг та бүхэндээ баярлалаа" хэмээн ичингүйрэн байж хэлжээ.



Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment