Sunday, May 15, 2016

Хамгийн том аяллын хөлөг онгоц анхны аялалдаа гарав

Хамгийн том аяллын хөлөг онгоц анхны аялалдаа гарав

22 минутын өмнө


Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц болох Harmony of the Seas захиалагч буюу Америкийн Royal Caribbean International компанийн мэдэлд очсон байна. Нэг тэрбум еврогийн үнэтэй энэ хөлөг онгоцыг Францын Сен-Назер дэх хөлөг онгоц бүтээх үйлдвэрт угсарсан аж.

Домогт "Титаник" хөлөг онгоцноос 50 метр урт энэ аварга том аяллын онгоцон дээр 6000 орчим хүн зорчих боломжтой. Тэд 40 зоогийн газар, усан сангууд, гар бөмбөгийн талбайнууд, хаданд авиралтын хана, концертын танхим, акуапарк зэргээр үйлчлүүлэх юм.

Эхлээд уг хөлөг онгоц Их Британийн өмнөд эрэгт орших Саутгемптон боомтод очиж бүхээгтээ анхны зорчигчдоо авна. Дараа нь уг хөлөг онгоц өмнөдийг зорьж, Пиренейн хойгийг ороогоод Газрын дундад тэнгисээр аялах болно. Аяллын эцсийн цэг нь Испанийн Барселона хот байх гэнэ.

Хөлөг онгоцны урт 362 метр, өргөн нь 66 метр, өндөр нь 72 метр юм. Уг онгоцон дээр 6360 зорчигч, багийн гишүүн 2000 гаруй хүн байрлах боломжтой аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment