Л.Жамбалжав улаанбурханаас болж намаа орхино
5 минутын өмнө

МАХН-ыг орхих дараагийн хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилж байсан хүний гавьяат эмч Л.Жамбалжав. Түүнийг МАХН-аас Г.Шийлэгдамбын оронд Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авахаас татгалзсан юм.
Л.Жамбалжав намаас гарах шалтгаанаа "Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар хэтэрхий улстөржих болсон нь уналтанд орох шалтгаан болж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд улаанбурхан өвчин гарч намжсан боловч дахин дэгдэж олон арван хүний амь насыг авч одсоор байна. Эрүүл мэндийн салбар ийм хүнд нөхцөлд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна. Олон арван эцэг эхчүүд өнчирч уйлж сууна.
Энэ бол төр засаг оновчтой арга хэмжээ авч чадахгүй хяналт сул байгаагийн тод илрэл юм. Халдварт өвчин тархахаас өмнө шуурхай оновчтой арга хэмжээ авч чадаагүй, хугацаа алдсан, онцгой тохиолдолд бэлэн биш байсан нь олон хүний амь насыг хохироох үндэс болсон. Эрүүл мэндийн салбар ийм хүнд нөхцөлд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна. Олон арван эцэг эхчүүд өнчирч уйлж сууна. Иймд миний бие 2016 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна" хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment