Леброн Жэймс: "Миний хүүхдүүд намайг хэзээ тоглохоо болихыг шийднэ"
19 минутын өмнө

"Кавальерс"-ын довтлогч Леброн Жэймс хэзээ, хэрхэн их спортоо орхих тухай бодох талаар өгүүлжээ.
"Энэ асуудал бараг 40 гарсан хойно л шийдэгдэх байх. Мөн чанартаа ихэнх зүйл үр хүүхдүүдээс минь шалтгаалах болно. Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглох үедээ би тэднээс болж олон янзын арга хэмжээнд оролцолгүй өнгөрөөсөн билээ. Тиймээс тэд маань миний цаашид хэрхэхийг шийдэх бололтой. Намайг байнга л ийш тийшээ явахыг харахаас залхсан тэр цагт "Одоо боль доо, аав минь" гэж хэлэх байлгүй" хэмээн өдгөө 31 настай Жэймс ярилцлагадаа өгүүлжээ.
Жэймсын хувьд тэрбээр хоёр хүү, нэг охинтой юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment