Saturday, May 14, 2016

Мөнгө хүмүүсийг аз жаргалгүй болгодог

Мөнгө хүмүүсийг аз жаргалгүй болгодог

39 минутын өмнө

Их орлоготой хүмүүс багахан шиг цалинтай хүнээс илүү азгүй, ганцаардмал байх нь олонтаа ажээ. Энэхүү дүгнэлтийг Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд хийсэн байна.  Аливаа хүн хэдий чинээ их мөнгө олно, төдий чинээ гэр бүл хийгээд хөршүүддээ бага хугацаа зарцуулдаг аж. Үүнээс гадна зөвхөн мөнгө боддог хүмүүс бусдын асуудлыг умартдаг байна. Судлаачид хэдэн арван жилийн туршид хийсэн нийгмийн судалгааг авч үзжээ.

Судалгааны хуудсан дээр нас, хүйс, гэр бүлийн байдал, оршин сууж байгаа хаяг хийгээд уг санал асуулгад оролцсон хүмүүсийн ажлын цагийн талаар бүртгэсэн аж. Гэтэл тэдний дотроос их хэмжээний орлого олдог хүмүүс нь ганцаардмал байдлыг илүүд үздэг бөгөөд тэдний хувьд тун бага хугацааг бусадтай харьцахад зарцуулдаг болох нь тогтоогджээ.

Бусдаас илүү орлоготой америкчууд аливаа харилцаанд бага цаг зарцуулдаг байна. Үүнээс гадна тэд ойр дотныхоо хүмүүст санаа тавьж, сэтгэл зовних нь ховор аж. Эрдэмтдийн тогтоосноор жилийн 5000 долларын орлоготой хүмүүс жилдээ 130 мянган долларын орлого олдог иргэдийг бодвол тэднээс 6,4 дахин илүү үдшийг бусадтай харилцахад зарцуулдаг байна. Чингэхдээ тэдний ажлын цаг яг адилхан байсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment