Хамгийн шилдэг гэрийн даалгавар
2 минутын өмнө
Их Британийн Рединг хотын нэгэн багш өөрийг нь цахим ертөнцийн од болгосон гэрийн даалгаврыг сурагчдадаа өгчээ. Женни Том хэмээх багш амралтын өдрүүдэд хийх ёстой ажлын жагсаалтыг сурагчдадаа зориулан гаргасан байна.
Жишээлбэл, бага ангийн сурагчид дугуй унаж, дуртай нэвтрүүлгээ зурагтаар үзэж, инээж хөхрөн, найз нөхөдтэйгээ зугаалах ёстой гэнэ.
Фэйсбүүк хуудсан дээр нийтлэгдсэн тэрхүү гэрийн даалгавар нь гурав хоногийн дотор 75 мянган лайк авчээ.
Эцэг, эхчүүд хүүхдүүдэд нь өгсөн даалгаврыг тун чиг эелдгээр хүлээн авч буй гэдгээ илэрхийлсэн сэтгэгдэл үлдээжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment