Thursday, May 12, 2016

Хүүгээр нь дамжуулж Э.Бат-Үүл рүү дайрах болжээ

Хүүгээр нь дамжуулж Э.Бат-Үүл рүү дайрах болжээ

24 минутын өмнө


Нэг сая доллараа Кипрын оффшор дансанд "мартсан" УИХ-ын гишүүн С.Баярцогтын тархины эргүү арилаагүй байтал Монголын иргэн 27 хүний Панам дахь оффшор дансны асуудал олонд дэлгэгдэв.
   
Хэдийгээр дээрх асуудал сар гаруйн өмнө тодорхой мэдээллийн хэрэгслүүдээр хөндөгдөж байсан ч ийнхүү сонгуульд нэр дэвшигчид тодрох мөчид дахин хэвлэлээр шуугисан явдал шуудхан хэлэхэд том намуудын хоорондоо дайсагнасан өдөөн хатгалгын нэг хэлбэр болов.
   
Оффшор данснуудын дотор хэд хэдэн улс төрч байгаа бөгөөд тэднээс УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар, "Кёкүшюзан" Д.Батбаяр нар дээрх мэдээлэл гарсан даруйд Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийж өөрсдийнхөө гэм бурууг цайруулахыг оролдов.
   
Нэгэнтээ сонгуулийн өмнө иймэрхүү мэдээлэл цацагдсан явдал нэр дэвшигчдийн хувьд хүндхэн тусах нь тодорхой. Тэгвэл МАН-ын зүгээс хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайг оффшор данстай хэмээн хариу цохилт хийв.
   
Үүнээс үзэхэд, нийслэл хотын өнгө төрхийг нилээдгүй өөд нь татсан Э.Бат-Үүлийн нэр хүндийг хотод унагах гэсэн томоохон төлөвлөгөөгөө МАН-ынхан ямар ч хамаагүй үнэ цэнээр хэрэгжүүлэхээр улайрч буйг харуулж байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment