Tuesday, May 10, 2016

Мартин Скорсезе өндөр өртөгтэй кино бүтээнэ

Мартин Скорсезе өндөр өртөгтэй кино бүтээнэ

1 цаг 21 минутын өмнө


Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, мафитай кино хийх тал дээр бусдадаа үлгэр дууриалал үзүүлдэг найруулагч ажилдаа эргэн оржээ. Нэрт найруулагч Мартин Скорсезе "Ирланд эр" хэмээх адал явдалтай шинэ киноны зураг авалтанд ороход бэлэн болсноо мэдэгдсэн байна.

Тэрбээр уг киноны гол дүрүүдэд өөрийн сайн найзууд болох Роберт Де Ниро, Жо Пеши, Аль Пачино нарыг тоглуулахаар болсон гэнэ. Тэднээс Аль Пачино л Скорсезетэй хамтарч ажиллаж байгаагүй гэнэ.

"Ирланд эр" киног Чарльз Брандтын бичсэн Фрэнк хэмээх алуурчны тухай өгүүлдэг номоос сэдэвлэн бүтээх аж.

Фрэнк Ширан нь мафийн бүрэн эрхт цөөн хэдэн итали биш гаралтай гишүүдийн нэг байсан юм. Дэлхийн 2-р дайны дараа фронтоос эргэн ирмэгц Фрэнк Ширан гэмт хэргийн бүлэглэлтэй холбогджээ. Ирланд эрийн хувьд 25 хүн амины хэрэгт сэжиглэгддэгээс гадна Кеннедигийн амийг бүрэлгэсэн гэмт хэрэгт ч мөн холбоотойд тооцогддог юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment