Н.Алтанхуяг "аальгүйтэв"
1 минутын өмнө

Оффшор данстай хүмүүсийн нэрс тодорч, сандарч мэгдсэн хүмүүс тайлбар хийж, тийм данс байгаа гэхдээ хоосон гэх зэргээр мэдэгдээд эхэлсэн. Тэгвэл энэхүү дансны талаар огтхон ч мэдлэг, мэдээлэлгүй яваа улс төрч бас байгаа бололтой. Тэр бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрбээр өнөөдөр өөрийнхөө твиттер хуудаснаа "Энэ оффшор мовшор гэдэг нь яг яадаг юм?" хэмээн мэдэн будилж, өөрийгөө анхаарлын төвд оруулаад амжлаа.
Улс төрд удаан хамт явсан найзууд нь оффшор данстай нэр холбогдоод байхад мань хүн л мэдэхгүй байна гэж юу байхав. УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед мань эр иймэрхүү маягаар ядмагхан сурталчилгаа хийж байгаа бололтой. Бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхий сайд байсан хүн иймхэн зүйлийг мэддэггүй гэдгээ гайхуулж байгааг "гамшиг" гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Моодноос гарсан экс Ерөнхий сайд үе үе цочмог мэдэгдэл хийж, анхаарлын төвд орох дуртай болоо юу даа.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment