Зураг авах нэрээр луйвар хийх нь ихэсчээ
29 минутын өмнө

Төгсөлтийн баяраар гардаг архидан согтууралт, үүнээс үүдэн гарах гэмт хэргийг багасгах зорилгоор Нийслэлийн боловсролын газраас хонхны баярыг тэмдэглэхийг хориглоод байгаа. Харин тус газраас баталсан журмын дагуу ЕБС-иуд төгсөлтийн баярыг эрдмийн баяр болгон цомхон байдлаар тэмдэглэхээр болсон.
Тэгвэл хамтдаа нэг ангид сурч төгссөн оюутан, сурагчид баяраа тэмдэглэж дурсамжийн цомог хадгалж үлддэг уламжлалыг далимдуулан монтаж хийж өгөх нэрийдлээр мөнгө залилах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд энэ төрлийн 300 гаруй гомдол ирсэн байна.
Хуурамч монтажчид залилан хийхдээ зургийн студийнхээ нэрийг өөрчилж сургууль дамжин явдаг аж. Энэ талаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар "Борооны дараах мөөг гэдэг шиг хонхны баяр дөхөөд ирэхээр 3-4 сарын настай фото студи олширдог. Өнгөрсөн жил нь нэг сургуулийг хулхидсан бол дараа жил нь өөр сургуулийг нэрээ өөрчилж залилдаг жишгүүд ажиглагдаад байгаа" гэжээ. Тиймээс МОХ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment