Tuesday, May 17, 2016

Шийдвэр гүйцэтгэгчийн нэрээр залилан хийжээ

Шийдвэр гүйцэтгэгчийн нэрээр залилан хийжээ

19 минутын өмнө


"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг шийдвэр гүйцэтгэгч Золбаяр" гэж өөрийгөө иргэдэд танилцуулж, цэргийн дүрэмт хувцас өмсөж иргэдийг залилан мэхэлсэн хэрэг гарчээ. Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн "Х" гэгч уг хэргийг үйлдсэн бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Иргэн "Х" нь бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийг үзүүлэн албадан дуудлага худалдаанд орох хөрөнгө мэтээр тайлбарлаж, шүүхийн шийдвэрт заасан мэдээллийн дагуу иргэдийн хаягаар очиж, төлбөрийн мөнгө шаардаж, олон иргэдийг залилан мэхэлжээ.

"Шийдвэр гүйцэтгэгч Золбаяр" гэж өөрийгөө танилцуулсан иргэнд залилуулж хохирсон иргэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст хандаж болно.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment