Tuesday, June 28, 2016

Авьяаслаг хийлч хүүг 9 саяар шагнана

Авьяаслаг хийлч хүүг 9 саяар шагнана

25 минутын өмнө


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон улсын хийлчдийн уралдаанд амжилттай оролцсон Хөгжим бүжгийн коллежийн IV ангийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв. Энэхүү авьяаслаг хийлч хүү Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд гуравдугаар байр эзэлсэн байна.

Тус уралдаан өнгөрсөн сард БНЧУ-ын Усти Над Орлици хотноо болсон бөгөөд тус уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн таван сурагч гурван багшийн хамт оролцсон аж. Энэ удаагийн уралдаанд 12 улсын өсвөрийн хийлчид оролцсоноос 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Жамбалбаярням гуравдугаар байрт шалгарсан юм. Харин бусад ангилалд Б.Аялгуун, Э.Эмүжин, Ц.Маралгоо, Б.Анударь нар тусгай байрыг эзэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment