Wednesday, June 29, 2016

Хамгийн тарган хүүхэд хоолны дэглэм барив

Хамгийн тарган хүүхэд хоолны дэглэм барив

5 минутын өмнө


192 килограмм орчим жинтэй Индонезийн 10 настай хүүг хоолны дэглэм бариулж эхэлсэн байна. Энэ хүү дэлхийн хамгийн тарган хүүхдээр тодорсон билээ. Одоо тэр ердөө гурвалжин будааг л идэж байх болно. Өмнө нь Арья Пермана өдөрт таван удаа хооллодог байжээ. Энэ хүү насанд хүрсэн хоёр эрэгтэй хүний иддэг хоолыг зооглодог байсан гэнэ.

Чөлөөтэй явж чадахгүй болсон тул сургуулиасаа гарахад хүрчээ. Ойр зуур явах юм бол аахилахаас гадна амархан эцэж, туульддаг аж. Хэт таргалалт түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй үхэлд хүргэх аюултай гэж эмч, мэргэжилтнүүд үзсэн юм. Тиймээс хэр баргийн хувцас таарахаа больсон хүүг хоолны хатуу дэглэмд оруулахаар шийджээ.


Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment