Монголчуудын горьдлого талаар болов
Өнөөдөр 14 цаг 26 минут

Энэ сарын эхээр ээлжит бусаар хуралдсан AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо мэргэжлийн боксын тамирчдыг "Рио-2016" олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргасан. Тиймээс МУГТ Н.Төгсцогт эрхийн тэмцээнд амжилт үзүүлбэл оролцох боломжтой болно хэмээн монголчууд битүүхэн горьдлого тавьж байлаа.
Гэвч тэрбээр фэйсбүүк хуудсаараа "Рио-гийн олимпид оролцох боломжгүй боллоо" гэх мэдээ дуулгасан юм. Тэрбээр мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Пуэрто Рикогийн боксчин, "Динамит" хочит Рафэль Васкестай ирэх долоодугаар сарын 15-нд хийхээр болжээ. Хэрвээ тэр олимпид өрсөлдөх боломжтой байсан бол долоодугаар сарын 03-08-нд Вэнэсуэлд болох олимпийн эрх олгох мэргэжлийн боксынхонд зориулсан тэмцээнд оролцох байв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment