Wednesday, June 22, 2016

Фабрегас Фигу, Бэкхемтэй ”барьцав”

Фабрегас Фигу, Бэкхемтэй "барьцав"

14 минутын өмнө


Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Франсеск Фабрегас Хорватын шигшээтэй хийсэн тоглолтод Альваро Моратад гоолын дамжуулалт өгчээ. Гэвч Испанийн баг Хорватад 1:2-ын харьцаатайгаар ялагдсан байна.

Фабрегас Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон түүхэндээ таван удаа амжилттай дамжуулалт өгсөн аж. Мөн тооны дамжуулалтыг Луиш Фигу, Дэвид Бэкхем, Бастиан Швайнштайгер, Арьен Роббен нар өгч байсан юм.

Харин гоолын дамжуулалтын тоогоороо Чехийн тоглогч Карел Поборски тэргүүлдэг билээ. Тэрбээр амжилттай дамжуулалт зургааг өгч байв. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment