Ухаан муутай ээжээс хүүхдүүдийг нь авчээ
48 минутын өмнө

Нийгмийн ажилтнууд Австрийн 34 настай иргэн Эвелин Мюллерээс хоёр хүүхдийг нь салгаж авсан байна. Энэ эмэгтэйн IQ үзүүлэлт маш бага учраас тэрбээр хүү, охин хоёроо хүн шиг өсгөж чадахгүй гэж албан тушаалтнууд үзжээ. Хүүхдүүдийг нь арай өндөр оюуны чадамжтай гэр бүлд өргүүлэхээр төлөвлөсөн аж. Хоёр болон нэг настай хүүхдүүдийг нь салгаж аваад асрамжийн газар өгсөн гэнэ.
Энэ эмэгтэйн IQ үзүүлэлт ердөө 64 оноогоор үнэлэгджээ. Ийм бага үзүүлэлт маш цөөн тооны хүмүүст байдаг юм. Ийм хангалтгүй оюуны чадамжтай хүн хүүхэд өсгөх боломжгүй гэж эрх мэдэлтнүүд үзсэн байна.
Үүнд нь гомдсон Мюллер бүсгүй тусламж эрэн хүмүүнлэгийн байгууллагуудад ханджээ. Цаадуул нь энэ хэргийг нэг тийш нь болгохоор тус улсын шилдэг өмгөөлөгчдийн нэг болох Николаус Растыг хөлсөлж авсан байна. Өмгөөлөгч эр түүний үйлчлүүлэгч эхийн үүргээ хангалттай биелүүлэх чадвартай хэмээн зүтгэх болов. Мюллер бүсгүй бүрэн дунд боловсрол эзэмшиж чадсан учраас хүүхдүүдээ хүн шиг өсгөж чадна гэж тэрбээр мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment