Tuesday, June 21, 2016

Ноцтой осол гаргасан жолооч, зорчигчид бүгд согтуу байжээ

Ноцтой осол гаргасан жолооч, зорчигчид бүгд согтуу байжээ

11 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Таван давхарын туслах замд Приүс маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн ноцтой осол гаргажээ.

Сумын байгаль хамгаалагч залуу согтуугаар автомашин жолоодож яваад нэг гэр бүлийн хоёрыг дайрч аминд нь хүрсэн харамсалтай хэрэг үйлджээ. Хохирогчид ч мөн согтуу байсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хохирогчид хэсэг хүмүүстэй архидан согтуурч, улмаар архи нэмж авахаар дэлгүүр орох замдаа автомашинд дайруулсан гэнэ. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд өөд болжээ. Хохирогчид гурван хүүхэдтэй байжээ. Одоогоор хэрэгтнийг цагдан хорьсон байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment