Блэйк Лайвли хүүхдүүдээ тайван байлгахыг хүснэ
33 минутын өмнө

Райан Рэйнольдсын хоёр дахь хүүхдийг тээж байгаа Холливудын жүжигчин Блэйк Лайвли түүний хүүхдүүд амар тайван амьдралаар амьдраасай хэмээн хүсдэг аж.
Энэ талаар 28 настай Блэйк бүсгүй "Райан аз жаргалтай, бодох санах юмгүй хүүхэд настай байсан гэдгээ надад үе үе ярьдаг. Ямар ч папарацци түүнийг зовоогоогүй. Миний хүүхдүүд ч гэсэн тийм бага насыг туулаасай гэж би хүсэж байна. Бусад хүүхдүүд шиг л өсөг дээ" гэж ярьжээ.
Райан Рэйнольдс Канадын Ванкувер хотод өссөн бөгөөд дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь билээ. Блэйк ч гэсэн өнөр өтгөн гэр бүлд өсөж торнижээ. Ах, дүү тавуулаа байсан гэдэг. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment