Saturday, July 23, 2016

Дирк Новицки 2 жилд 50 саяыг авна

Дирк Новицки 2 жилд 50 саяыг авна

1 минутын өмнө


Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Даллас Маверикс" баг болон түүний тоглогч Дирк Новицки нар шинээр байгуулах гэрээнийхээ нөхцөл байдлыг тохиролцсон аж. 38 настай герман сагсан бөмбөгч хоёр улирал тоглохдоо 50 сая долларын цалин хөлс авах юм.

Өмнө нь талууд 40 саяын үнэлгээтэй хоёр жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон гэж мэдээлэгдэж байсан билээ. Гэвч баг нь чөлөөт агентуудын зах зээл дээрээс олигтой тоглогч олж чадаагүй тул арга буюу үнийн дүнг нэмсэн байна. Гэрээнд зааснаар бол Новицки ирэх улирлыг дуусгаад зодгоо тайлах боломжтой юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment