Sunday, July 24, 2016

Танхайн хэрэгт холбогдсон Х.Бээжинг шүүх хурал хойшилжээ

Танхайн хэрэгт холбогдсон Х.Бээжинг шүүх хурал хойшилжээ

6 минутын өмнө


Өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд зам тээврийн осол гаргасан, бусдын биед хүйтэн мэсээр халдсан хэмээн буруутгаад байсан "Дэлхийн Монгол ногоон нэгдэл" ТББ- ын тэргүүн Х.Бээжинг шүүх хурал хойшилжээ.

Харин байгаль хамгаалагчид, "Дэлхийн Монгол ногоон нэгдэл" ТББ-ынхан Ц.Бээжинг хэрэгт буруутгасан нь "Хилс хэрэгт гүтгэж байна. Байгаль орчны төлөө тэмцэх ажлыг зогсоохын төлөөх зохион байгуулалттай үйлдэл" хэмээн мэдэгдэж байв. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхийн шатанд ийнхүү иржээ. Шүүх хурал ирэх сарын 2-нд болохоор хойшилжээ.

Х.Бээжин нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдөн авто осол гаргаж, улмаар тухайн иргэнийг зодож танхайрсан гэх хэрэгт холбогдон саатуулагдсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment