Tuesday, July 26, 2016

Завханд 27 айл, хэд хэдэн барилга усанд автжээ

Завханд 27 айл, хэд хэдэн барилга усанд автжээ

2 минутын өмнө


Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлага 07.25-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагыг 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 албан хаагч, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж суурийн давхарт орсон усыг соруулан гаргаж, 21 иргэн, 4 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment