Tuesday, July 26, 2016

Шумуул барих тэмцээн зохиогдов

Шумуул барих тэмцээн зохиогдов

22 минутын өмнө

Шведийн Эвертурнео гэдэг хотод шумуул барих тэмцээн зохиогдсон аж. Тэмцээний ялагч Кристоффер Экерсунд 135 шумуул барьж тэргүүлжээ. Энэхүү тэмцээн хоёр дахь удаагаа болж байгаа юм. Өнгөрсөн оны аварга Томми Кюро ердөө 98 шумуул агнаж гуравдугаар байрыг эзлэв. Нийтдээ уг тэмцээнд 42 хүн оролцжээ. Тэмцээний дүрэм ёсоор тэдэнд шумуул барихад 15 минутыг олгосон байна.

Ялагч Экерсунд "Цус сорогч энэ зэвүүн шавьжийг барихын тулд тас хар өнгийн хувцас өмсөөд ихэд хөлөрсний эцэст хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй" гэж ярьжээ.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах санаа тус хотын захиргаа шумуулны эсрэг бодис ашиглаж ой модыг сүйтгэхгүй байх шийдвэр гаргасны дараа төрсөн байна. Ялалт байгуулсныхаа шагналд Экерсунд 10 мянган крон буюу 1200 доллар хүртжээ. Тэмцээнд оролцогчид нийтдээ 700 шавьжийг устгасан аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment