Thursday, July 28, 2016

Цэцэрлэгийн насны 288 хүүхэд байна

Цэцэрлэгийн насны 288 хүүхэд байна

Өнөөдөр 15 цаг 12 минут


Наймдугаар сарын 22-ноос эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх ажил эхэлнэ. Жилийн жилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал байнга хэл ам дагуулдаг. Тэгвэл энэ жил 31 цэцэрлэг, 22 шинэ сургууль ашиглалтад орно гэсэн мэдээлэл байна. Эдгээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон ч цэцэрлэг сургуульд явах хүүхдүүдийн тоо олон байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 256 мянган хүүхэд байгаа гэсэн тоо гарсан байна. Харин энэ жил 288 мянга болтлоо тоо нь өсчээ. Өнгөрсөн оны статистикаар бол 201 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан. Энэ жилийн тайлангаас харахад 221 мянган хүүхэд хамрагдаж байна. Эдгээрээс цэцэрлэгт 201 мянга, үлдсэн 20 гаруй мянган хүүхэд хувилбарт сургалт буюу /тусгай болон гэр цэцэрлэгт / хамрагдах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment