Зүүн хөлний 350 гутал хулгайлжээ
22 минутын өмнө
Германд нэгэн бүтэлгүй хулгайч 350 гутал хулгайлжээ. Тэр гутлууд бүгд 37 размерынх байсны дээр дан зүүн хөлний гуталнууд байсан гэнэ. Энэ сонирхолтой тохиолдлын талаар Германы Бавари мужийн Нюрнберг хотын цагдаа нар мэдээлэв. Энэ хэрэг явдал хурдны зам дээрх ачааны автомашинуудын зогсоол дээр шөнө дөлөөр болсон аж.Үл мэдэгдэх этгээд нэгэн тээврийн хэрэгслийн цонхыг хагалаад бүхээгээр нь дамжин ачааны хэсэг рүү нэвтрээд тэнд хураалттай байсан хайрцагтай гуталнуудыг гадагш гаргасан байна. Хулгайлагдсан гуталнуудын нийт үнэлгээ хэдэн арван мянган еврогоор үнэлэгдэж байгаа ч бүтэлгүй хулгайч хар зах дээр нэг хөлний гуталнуудыг арилжиж чадахгүй л болов уу гэсэн таамаглал дэвшигджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment