Tuesday, July 26, 2016

49 иргэн согтуу жолоочийн балгаар амиа алджээ

49 иргэн согтуу жолоочийн балгаар амиа алджээ

13 минутын өмнө

Энэ оны эхний хагас жилийн байдлаар согтуу жолоочийн буруугаас 49 хүн амь насаа алдсан байна. Улсын хэмжээнд жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас 237 зам тээврийн осол гарчээ. Үүний улмаас 49 хүн амь насаа алдаж, зургаан хүн гэмтсэн тоон мэдээг Замын цагдаагийн газраас гаргажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хууль чангарсантай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа.

Гэвч  урин дулааны улиралд иргэд согтуугаар жолоо барьж бусдын амь нас эрүүл мэндийг хохироосоор байна гэж Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн ахмад Х.Одбаяр хэлж байна.

Жилд 2 мянга шахам хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог гэх судалгааг холбогдох албаныхан гаргасан байна. Хамгийн аюултай нь өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон жолооч хүний аминд хүрсэн тохиолдол их байна. Иймд Замын цагдаагийн газраас  иргэдийг ухамсартай байж согтууруулах ундаа хэргэлсэн үедээ жолооны ард суухгүй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment