Tuesday, July 26, 2016

Покемонд донтсон багш бүсгүй ажлаа хаяв

Покемонд донтсон багш бүсгүй ажлаа хаяв

12 минутын өмнө


Лондон хотын София Педраза гэдэг багш бүсгүй сарын 2000 фунт стерлингийн цалин авдаг байсан ажлаа орхиод өдөр, шөнөгүй ховорхон покемонуудыг барьж авч, дараа нь тэднийгээ бэлэн мөнгөөр eBay дуудлага худалдаан дээр зарах болсон аж. Түүнд покемонуудыг бэлэн мөнгөөр арилжих нарийн төлөвлөгөө бий гэнэ шүү.

Энэ талаар тэрбээр "Манай гэр бүлийнхэн намайг солиорсон гэж бодож байгаа. Харин би энэ хавсралтыг гар утсандаа суулгаснаар түүний тусламжтайгаар боломжийн мөнгө олох боломжтой гэдгийг шууд ойлгосон" хэмээн ярьжээ.

Тодорхой түвшний чадвартай болвол eBay дээр өөрийн аккаунтыг бусад тоглогчдод худалдаад 100-1000 фунт стерлингтэй болох боломжтой гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа юм. София бүсгүй хэд хэдэн гар утас худалдаж аваад тэдгээр дээрээ нэгэн зэрэг өдрийн 18 цагийн туршид тоглохоор төлөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment