4 сайдын нэр дэмжигджээ
1 цаг 28 минутын өмнө

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан. Энэ дагуу шинээр ажлаа хүлээж авсан дөрвөн сайд давхар яам хариуцан ажиллахаар болоод байгаа. Гэхдээ эдгээр сайдууд олон хоног яамдуудын давхар хариуцахгүй бололтой.
Учир нь, МАН-ын Удирдах зөвлөл Барилга хот байгуулалтын сайдад Хотын дарга асан Г.Мөнхбаяр, Хөдөө аж ахуйн сайдад Морин спортын холбооны тэргүүн П.Сэргэлэн, Эрүүл мэндийн сайдад Арьс судлалын А.Цогцэцэг, Түлш эрчим хүчний сайдад тус яамны дэд сайд асан н.Энхтайван нарыг дэмжжээ.
Одоо Ерөнхий сайд дөрвөн сайдынхаа нэрийг Ерөнхийлөгчид танилцуулаад сайд нарыг томилох асуудал шийдэгдэх аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment