Thursday, July 28, 2016

Хятад руу мах нийлүүлнэ

Хятад руу мах нийлүүлнэ

12 минутын өмнө


Манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортолж байгаа. Тэгвэл БНХАУ-ын Нин Ся хотон үндэстний Өөртөө засах орон манайхаас үйлдвэрийн аргаар боловсруулсан мах авахаар болжээ. Өчигдөр тус орны худалдааны хороо Хөвсгөл, Баянхонгор аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Мөн "Завхан хүнс" группээс эхний ээлжинд 1000 тонн мах авахаар гэрээ байгуулжээ.

БНХАУ-ын баруун хойд хэсэг, Шар мөрний дээд хэсэгт оршдог Нин Ся нь уул уурхай, мал аж ахуйн үйлдвэрлэлд түлхүү анхаарч, энэ нь оршин суугчдынх нь амьжиргааны гол эх үүсвэр болж иржээ. Тиймээс ч манай улстай энэ чиглэлээр илүү хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

Манай баруун таван аймаг малын халдварт өвчлөлгүй бүс учраас хамтран ажиллахаар болж, Хөвсгөл, Баянхонгор аймгийг сонгожээ. Дөрвөн сая гаруй мал сүрэгтэй Хөвсгөл аймгийн хувьд жилдээ 25 мянган тонн мах боловсруулах хүчин чадалтай нэг үйлдвэртэй, хадгалалтын зургаан аж ахуйн нэгжтэй. Хятадын талаас халаал буюу исламын шашны ёсонд нийцсэн аргаар мах боловсруулсан мах авахаа илэрхийлээд байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment