Нолито "Барса"-г жийв
21 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" багийн хагас хамгаалагч Нолито энэ зун "Барселона" багийн тавьсан саналыг хүлээж аваагүй гэдгээ онцолжээ. Нолито хотынхны бүрэлдэхүүнд "Сельта" багаас ирсэн билээ. Албан бус мэдээллээр бол түүнийг 18 сая еврогоор худалдаж авсан юм.
"Би "Барса", "Манчестер Сити" хоёроос сонголтоо хийсэн. Гэр бүлийнхэн болон бие төлөөлөгчтэйгээ энэ талаар ярилцсан. Хоёр хоног бодсон шүү. Эцсийн бүлэгт надад болон миний цаашдын ирээдүйд ашигтай гэж үзсэн шийдвэрийг гаргасан. Би Англид Хосеп Гуардиолагийн удирдлага дор тоглох болно. Тиймээс ийм сонголт хийсэндээ сэтгэл хангалуун байна. Би Месситэй бага ч болов тоглож чадсан азтай хүн. Гэхдээ би өөрийгөө бодох хэрэгтэй. Талбай дээр аль болох олон цагийг өнгөрүүлэх ёстой. Тийм учраас л би "Манчестер Сити"-г сонгосон юм" хэмээн Нолито ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment