Monday, July 25, 2016

4 сайдад хэнийг томилох вэ?

4 сайдад хэнийг томилох вэ?

44 минутын өмнө


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуулийн хугацаандаа багтааж Засгийн газраа бүрдүүлж сайд нараа албан ажилд нь томилсон байгаа билээ. Харин 16 сайдтай байхаас 11-ийг нь албан ёсоор томилж дөрвийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн эргүүлэн татсан байгаа юм. Эргүүлэн татагдсан сайдуудад Ж.Цолмон, Д.Өнөрболор, Ц.Цэнгэл, Ц.Анандбазар нарыг сайд болгохоос татгалзсан юм.

Тэгвэл эдний орны сайд нарыг энэ долоо хоногтоо багтааж томилж, Засгийн газраа элэг бүтэн болгоно гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэлсэн байгаа. Харин хэнийг сайд болгохоор намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх ёстой бөгөөд эртнээс тохироо, тооцоогоо хийсэн гэх хардлагыг ч төрүүлээд байгаа юм.

Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайдад Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайдад ХӨСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ж.Саулэ, Эрчим хүчний сайдад Т.Гантулга нарын нэрс дуулдаж байгаа бөгөөд үүнийг Удирдах зөвлөлөөр нь ярилцаж тодруулна гэх "бор шувуу" Төрийн ордон хавиар нисч эхлэв. Ийнхүү үлдсэн дөрвөн сайд нараа эцэслэн тодруулж, ёсчилсоны дараа, дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга нарыг томилох асуудал яригдаж эхлэх юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn

О.Сайхан

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment