Маньяк-жолоочийн мунхаглал
15 минутын өмнө
Америкийн Юта мужийн 56 настай жолооч Тимоти Вафидес хүн хулгайлсан хүчингийн хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.Холын зайд тээвэр хийдэг энэ хүний үйлдсэн хэрэг бусдынхаас нэг зүйлээрээ ялгарч байв. Өөрийн бүх хохирогч хүүхнүүдийн шүдийг маньяк эр цус сорогчийн соёо шиг болгож хурцалдаг байсан гэнэ. Мань хүн өөрөө ч гэсэн хиймэл соёо зүүдэг байлаа.
Америкийн хэвлэлүүд Вафидесыг "Холын тээврийн жолооч-цус сорогч" хэмээн нэрийджээ. Цус сорогч эр өөрийн секс боолуудыг ачааны машин дотроо хорьдог байсан бөгөөд 18 болон 19 настай бүсгүйчүүдийг эрхшээлдээ оруулж хэдэн сарын туршид машиныхаа чиргүүлд авч явсан аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment