Friday, July 22, 2016

Тахарын албыг татан буулгана

Тахарын албыг татан буулгана

34 минутын өмнө


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо Тахарын албыг байх шаардлагагүй гэж үзсэн тул татан буугдахаар боллоо. Тус алба байгуулагдаад нэг жилийн нүүр үзсэн хойноо ч ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шийдвэрээр татан буугдах дээрээ тулж байсан. Гэвч дарга, алба хаагчид нь "Тахарын алба татан буугдахгүй, буугдах ч ёсгүй" гэсээр тус албаны үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл үргэлжилсэн.

Тахарын албанд нийт 700 хүний орон тоо байдгаас 600 гаруй албан хаагч ажилладаг гэсэн тооцоо байдаг байна. Энэхүү албанд хүчин зүтгэгчдийн үндсэн чиг үүрэг нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх аж.

Үүнд:
Шүүхийн аюулгүй байдлыг хангах
Шүүх хуралдааны журам сахиулах
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах
Яллагдагчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах,
Шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, хохирогч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх
Гэрч, хохирогчийг хамгаалах
Оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах
Ялтан шилжүүлэх болон хуульд заасан бусад чиг үүргүүд багтдаг аж.

Ийнхүү гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй байгаа өнөө цагт хамгийн эрэлттэй алба хэмээгдэж байсан Тахарын албыг татан буулгах асуудлыг шинэ Засгийн газрын гишүүд санал нэгтэй дэмжив. Харин энэ албаны үүргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment