Monday, July 25, 2016

Хятадуудад их хэмжээний мөнгөн ус худалдахыг завджээ

Хятадуудад их хэмжээний мөнгөн ус худалдахыг завджээ

21 минутын өмнө


Энэ сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн харьяат "Т" гэгч нь бусадтай бүлэглэн 40 кг мөнгөн усыг худалдан авч улмаар хятад иргэдэд худалдахаар бэлтгэж байна гэх мэдээлэл ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд иржээ.

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад "Т" гэгч нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзалт хийх үедээ иргэн "М", "Ж", "Г" нартай үгсэн хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн иргэн "Р", "Г" нараас мөнгөн усыг  нь дээрэмдэх гэж байжээ. Ингээд хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, тэднийг үйлдэл дээр саатуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд дээрх мөнгөн усыг ОХУ-аас оруулж ирсэн аж.  Хэргийн мөрдөн байцаалтын явцад "Т",""М", "Ж", "Г" нар нь бусдыг дээрэмдсэн, харин "Ж", "М" нар нь 40 кг мөнгөн ус буюу химийн хорт бодисыг хууль бусаар олж авч, хадгалаж байсныг тогтоосон байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment