Monday, July 25, 2016

Мэргэжлийн бус хүнийг ажилд авчээ

Мэргэжлийн бус хүнийг ажилд авчээ

36 минутын өмнө


АТГ-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт явуулсан шалгалтаар сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авсан зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжид заасны дагуу мэдээллийг байршуулдаггүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон холбогдох хяналт, шалгалт, гэрээ хэлэлцэх, бэлтгэх ажил хариуцсан мэргэжилтнүүд нь "ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл"-ийг гаргаж хэвшээгүй зэрэг зөрчил илэрчээ.

Эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад АТГ-аас албан бичиг хүргүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment