Friday, July 29, 2016

Манекен хулгайлдаг маньяк эр

Манекен хулгайлдаг маньяк эр

45 минутын өмнө


Канадын Онтарио мужийн Белльвиль хотын цагдаа нар цуврал гэмт хэргийг үйлдсэн этгээдийг барьж өгөхөд туслалцаа үзүүлэхийг ард иргэдээсээ хүсчээ. Тэр хулгайч хотын төвд орших хэд хэдэн дэлгүүрийн шилэн лаврингаас эмэгтэй манекенуудыг хулгайлсан аж. Энэ оны тавдугаар сараас хойш гурван ч дэлгүүрээс 11 манекеныг хулгайлсан байна. Таван дэлгүүрийн хаалгыг эвдэж орсон гэнэ.

Анх хулгайд өртсөн дэлгүүрийн эзэн эмэгтэй "Үүдний хаалганы шил хагарсан байсан. Харин хаалгыг айхтар эвдээгүй байлаа. Хоёр манекен хулгайлсны нэгэнд нь төгсөгчдөд зориулсан 160 долларын үнэтэй даашинз өмсүүлсэн байсан юм. Гэмт этгээд түүнийг урж тасдаад шалан дээр хаясан байсан. Манекенээс өөр түүний сонирхлыг юу ч татаагүй байв" гэж ярьжээ.

Хэсэг хугацааны дараа буюу одоогоос нэг сарын өмнө мөн л тус дэлгүүрээс дахиад хэдэн манекеныг хулгайлсан гэнэ. Нэг нь усны хувцастай, нөгөө нь даашинзтай байсан аж.

Хулгайн улмаас олон зуун долларын хохирол учирчээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment