Friday, July 29, 2016

Бритни Спирс бие хамгаалагчтайгаа дотносов

Бритни Спирс бие хамгаалагчтайгаа дотносов

41 минутын өмнө


Шүтэн бишрэгчид нь дуучин Бритни Спирсыг аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр энэ аз жаргал гээч зүйлд нэлээд ойртсон бололтой. Түүний ажил хэрэг урагштай, Бритни урьдын сайхан биеийн галбираа буцааж олж авч, хүүхдүүд нь ч эрүүл саруул, баяр хөөртэй байгаа юм. Харин дуучин бүсгүйн амьдралд шинэ өнгө нэмж чадахуйц тийм эрэгтэй л дутагдаж байгаа аж. Тэгвэл зарим нэг эх сурвалжууд яг одоогийн байдлаар Бритнигийн зүрх сэтгэл эзэнтэй байгаа хэмээн мэдээлэв.

Бүсгүйн зүрх сэтгэлийг бие хамгаалагч нь эзэмдсэн бололтой. Тэр залуу Спирст ихэд таалагддаг гэнэ. Бритни өөрөө хайртай залуугийнхаа нэрийг нууцалж байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байна. Гэхдээ тун саяхан Спирс бүсгүй хоёр хүүтэйгээ болон бие хамгаалагч залуутайгаа дүрслэгдсэн гэрэл зургийг олон нийтийн хүртээл болгосон билээ. Бие хамгаалагч залуу нь царайлаг, дажгүйлэг биетэй эр гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment