Ева Лонгория жирэмсэн үү?
11 минутын өмнө

Алдар нэртэй жүжигчин бүсгүйчүүдийн хэн нэгэн жаал хэтрүүлээд идчихвэл түүний томбойсон гэдэс рүү папарацци нар нүд унагаж, жирэмсэн болжээ хэмээн зарладаг билээ.Ийм зүйл Ева Лонгорияд тохиолдсон байна. Тэрбээр зуны амралтаа Испанид өөрийн эр нөхөр Хосеп Бастоны хамтаар өнгөрүүлж байгаа юм. Залуу хос наранд биеэ ээж, усанд шумбахын зэрэгцээ далайн эргийн дагуу зугаалж байв.
Саяхан гэрлэсэн хосын хийдгийг л хийж байгаа юм. Папарацци нарын авсан гэрэл зураг дээр Ева хөх өнгийн усны хувцастай биеэ харуулна.
Хэрэгт дуртай гэрэл зургийн сэтгүүлчид Лонгориягийн гэдэс бага зэрэг түхийсэн гэж үзээд 41 настай жүжигчин бүсгүйг хүүхэд тээж байгаа хэмээн таамаглажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment