Wednesday, July 27, 2016

Адриана Лима ээлжит тамирчинтайгаа орооцолдов

Адриана Лима ээлжит тамирчинтайгаа орооцолдов

Өнөөдөр 13 цаг 38 минут


Бразилийн супермодель Адриана Лима тамирчин Марко Яричаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, бие хамгаалагч Жо Томасаас харьцаагаа тасласныхаа дараа эрээ цээрээ алдсан аж. Үзэсгэлэнт бүсгүй өдгөө амрагуудаа оймс шигээ сольж байгаа гэнэ шүү. Харин хэвлэлийнхэн түүний ээлжит найз залууг үе үе тодруулах болсон. Ганцхан сарын дотор загвар өмсөгч бүсгүй хөлбөмбөгчин Сами Хедира, жүжигчин Клинт Ийствүүдийн хүү Скоттой холбогдоод амжсан билээ.

Тэгвэл одоо халуухан цуст бразил бүсгүйн шинэ найз залуугаар америк хөлбөмбөгийн тоглогч Жулиан Эдельман тодроод байна. Одоогоор энэ залуу супермодель бүсгүйтэй хоёр ч удаа болзоод байгаа аж. Тэднийг найзууд нь танилцуулжээ. Тэд саяхан Майамид зугаалцгаав. Дурлалт хос гараасаа барилцан зугаалж байсан гэнэ. Энэ харилцаа нь хэр удаан үргэлжлэхийг харах л үлдлээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment